Loader
raffles-medical-group

Doctor Profile

Find a Doctor

or
or
or
or
or
or
or

Dr Chong Yong Yeow

Doctor's Photo

MBBS (S’pore), MRCP (UK), M Med (Int Med), FAMS

Singapore

Раффлес Дотрын Анагаах Ухааны Төв

Clinical Interest

Холбогч эдийн өвчин, харшлын эмгэгүүд

Dr Chong Yong Yeow клиникийн харшил судлалаар нарийсган мэргэшсэн ревматологи эмч юм. Тэр Сингапурын Үндэсний Их Сургууль төгссөний дараа эмч нарын Роял Коллежийн гишүүн болсон. 2003 онд дотор судлалаар магистрын зэрэг хамгаалан, 2007 онд Сингапурын Нэгдсэн Эмнэлэг дээр Ревматологи судлалаар нарийн мэргэжил эзэмшсэн. Үүний дараа тэр эрүүл мэндийн боловсон хүчний хөгжлийн хөтөлбөрт хамрагдан Харшил болон Клиникийн Дархлаа судлалын чиглэлээр Английн Гай болон Ариун Томасын эмнэлэгт мэргэжил дээшлүүлсэн.

Dr Chong 2011 онд Раффлес эмнэлэгт  орохоос өмнө,  Сингапурын Нэгдсэн Эмнэлгийн Үе Мөч болон Дархлааны Тэнхимийн зөвлөх хийж байв. Тэрээр дотрын анагаах ухаан, үе мөч судлал, аутоиммуны эмгэгээр асар их туршлага хуримтлуулсан. Тэрээр мөн эмийн харшил, хүнсний харшил, анафилакси, чонон хөрвөс болон ангиоэдема зэрэг ерөнхий харшлын эмгэгийг удирдах чадвартай. Тэрээр 2010 онд Сингапурын Нэгдсэн Эмнэлгийн Харшлын Клиникийн захирал  байсан. Тэр Сингапурын Анагаах Ухааны Академийн судлаач, Сингапурын Үндэсний Үений Үрэвслийн Сан, Сингапурын  Ревматологи болон Харшил Судлалын Нийгэмлэг, Сингапурын Клиникийн Дархлал Судлалын Нийгэмлэгийн  гишүүн юм.

Dr Chong системийн чонон хөрвөс эритроматоз болон үе мөчний үрэвсэл зэрэг холбогч эдийн өвчнөөр нарийн мэргэшсэн. Тэр эмийн болон хүнсний харшил судлалаар мөн мэргэшин, эмч нарт зориулсан сэтгүүлд өгүүлэл нийтлүүлж байв. Тэр Ревматологи болон харшил судлалын эмнэлзүйн аудитын багт ордог юм. Dr Chong  Биологийн эмчилгээний туршилт болон хүнд хэлбэрийн эмийн урвалын эмнэл зүйн туршилтын судлаач хийж байв.

Notes

Notes helps you keep track of doctors of interest. After performing a search, click the Save to Notes button. The tool allows for easy reference to all your selections with the option to create a .pdf.