Loader
raffles-medical-group

Doctor Profile

Find a Doctor

or
or
or
or
or
or
or

Dr Darren Ng

Doctor's Photo

MBBS (London), MRCS (Eng), FRCS (Plast)

Singapore

Раффлес Арьс, Гоо Заслын Төв; Раффлес Мэс Заслын Төв

Clinical Interest

Ерөнхий гоо сайхны мэс засал, нөхөн сэргээх жижиг мэс засал, гоо сайхны болон гарны мэс засал 

Dr Ng 2002 онд Лондонгийн Их Сургуулийн Анагаах Ухааны (St George эмнэлэг) сургуульд Бакалаврын зэрэг хамгаалсны дараа 2005 онд  мэс заслын үндсэн сургалтаа Английн Роял Коллежид хийсэн. Тэрээр гоо сайхны мэс заслын нарийн мэргэжлийн сургалтаа East Grinstead-ийн Хатан Хаан Викториягийн эмнэлэг дээр ахлах клиникийн судлаачаар хийж дуусгасны London Pan Thames гоо сайхны сургалтын хөтөлбөрт хамрагдсан. Тэрээр Их Британий Лондон дахь Chelsea & Westminster эмнэлэг, Burns Chelmsford, Гэгээн Жоржийн эмнэлэг болон Гэгээн Андрейгийн Төвд гоо сайхны мэс заслаар мэргэжил дээшлүүлэх үедээ тэрээр гоо сайхны болон нөхөн сэргээх мэс засал мөн гарны мэс заслаар арвин туршлага хуримтлуулсан. Тэрээр 2012 онд мэс заслын эмч нарын Роял Коллежийн судлаач, 2013 онд Лондонгийн Их Сургуульд Гоо Сайхны Мэс Заслын магистрын зэрэг хамгаалан цаашид Их Британид  East Grinstead дэх McIndoe Мэс Заслын Төв болон Лондонгийн Wellington эмнэлэгт  гоо сайхны мэс заслаар мэргэжил дээшлүүлэн өөрийн ур чадварыг хурцалсан.

Dr Ng микро мэс засал, арьсны хорт хавдар, түлэнхий, хөхний мэс засал, гарны мэс засал гэх мэт өргөн хүрээний сэдвээр эмч нарт зориулсан шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэл хэвлүүлсэн байна. Тэрээр мөн олон улсын нижгээд бага хуралд оролцож илтгэл тависан бөгөөд гоо сайхны нөхөн сэргээх болон гоо сайхны мэс заслын олон улсын холбооны Конгресс (IPRAS) дээр даргаар уригдан оролцдог.

Тэр ерөнхий гоо сайхны мэс засал, хорт хавдар болон гэмтлийн дараах нөхөн сэргээх жижиг мэс засал нүүр, хөх, биеийн хэлбэрийн гоо сайхны мэс засал, гарны мэс засал зэргээр мэргэшсэн.

Notes

Notes helps you keep track of doctors of interest. After performing a search, click the Save to Notes button. The tool allows for easy reference to all your selections with the option to create a .pdf.