Loader
raffles-medical-group

Doctor Profile

Find a Doctor

or
or
or
or
or
or
or

Dr Jazlan Joosoph

Doctor's Photo

MBBS (S'pore), MRCOG (UK), FAMS

Singapore

Раффлес Эмэгтэйчүүдийн төв

Clinical Interest

Ерөнхий эх барих, эмэгтэйчүүд, жирэмсний хяналт, инвазив багатай эмэгтэйчүүдийн мэс засал, жирэмслэлтээс хамгаалах, гэр бүл төлөвлөлт, үндсэн үргүйдэл, цэвэршилтийн асуудлын эмчилгээ  

Жазлан Жүүзоф эмч Сингапурын Үндэсний Их Сургуулийг Төрийн Албаны Комиссын тэтгэлэгээр ерөнхий мэргэжлийн эмчийн эмчээр төгссөн. Тэрээр Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр дипломын дараах сургалтыг амжилттай дүүргэн, Их Британи Улсын Роял Коллежид Эх барих,  Эмэгтэйчүүдийн магистрын зэрэг хамгаалсан. Үүний дараа тэрээр Сингапурын Эрүүл Мэндийн Яамнаас нарийн мэргэжлийн магадлан итгэмжлэлээ аван, Сингапурын Анагаах Ухааны Академи болон Сингапурын Эх барих, Эмэгтэйчүүдийн коллежийн аспирант болсон.

Жазлан эмч Сингапурын Үндэсний их сургуулийн эрүүл мэндийн тэнхимийн эмнэл зүйн багш болон шинжээчээр томилогдсон байна. Мөн Сингапурын Зэвсэгт хүчин, Сингапурын Иргэний Хамгаалалтын Хүчинд мэргэжлийн илтгэгч байсан юм. Эмнэлзүйн практик ажлын хажуугаар Жазлан эмч судалгааны ажилд түлхүү оролцон шинжлэх ухаан болон эрүүл мэндийн сэтгүүлд төрөл бүрийн нийтлэл хэвлүүлж байна. Тэрээр “Сингапурын Эрүүл Мэндийн Сэтгүүл”, Сингапурын Анагаах Ухааны Академийн жилийн тойм, Эх барих, Эмэгтэйчүүдийн  Сингапурын сэтгүүл зэрэг сэтгүүлүүдэд  нийтлэл бичсэн байна.

Жазлан эмч нийгмийн эрүүл мэнд, боловсролын салбарт идэвхитэй оролцож байна. Тэрээр өмнө нь Сингапур дахь орон нутгийн долоо хоног тутмын сонинд  Малай хэл дээр / Berita Harian/хэвлэгддэг эрүүл мэндийн буланг ажиллуулж байсан.

Жазлан эмч Сингапурын Эх Барих, Эмэгтэйчүүдийн Нийгэмлэг, Сингапурын  Эрүүл Мэндийн Холбооны гишүүн юм. Тэрээр Лалын Эрүүл Мэндийн Мэргэжлийн Холбооны зөвлөлийн гишүүн байсан юм. 

Notes

Notes helps you keep track of doctors of interest. After performing a search, click the Save to Notes button. The tool allows for easy reference to all your selections with the option to create a .pdf.