Loader
raffles-medical-group

Doctor Profile

Find a Doctor

or
or
or
or
or
or
or

Dr Joshua Kua Hai Kiat

Doctor's Photo

MBBS (S’pore), M Med (Psych), Dip (Psychotherapy), FAMS

Singapore

Раффлес Зөвөлгөө Өгөх Төв

Clinical Interest

Насанд хүрэгчдийн сэтгэц эмгэг судлал (стресс, сэтгэл гутрал, айдас түгшүүр ба сэтгэцийн өөрчлөлт ) ахмад настны сэтгэц  эмгэг судлал  (Танин мэдэхүйн болон санах ойн асуудлууд ) сэтгэц хавдар судлал, шүүх эмнэлэг/ шүүхийн асуудал (ялангуяа оюун ухааны чадавхийн үнэлгээ), зөвлөгөө өгөх, сэтгэл засал эмчилгээ

Dr Kua нь  сэтгэцийн эмч юм. Тэрээр 1994- 2001 онуудын хооронд үндсэн сэтгэц эмгэг судлалын нарийн мэргэжлийн сургалтанд хамрагдсан.  2001 онд тэрээр сэтгэц эмгэг судлалын мэргэжлийн магадлан итгэмжлэл авсан байна. Dr Kua нь  2002 -2003 Австрали дахь Питер Маккаллум Хавдар судлалын хүрээлэн дээр сэтгэц- хавдар судлал, Ариун Жоржийн Настны Сэтгэц Эмгэгийн Албаны дэргэд ахмад настны сэтгэцийн эмгэг судлалаар мэргэжил дээшлүүлсэн. Тэрээр 2008-2012 онуудад Сэтгэцийн эрүүл мэндийн хүрээлэнгийн дэргэдэх Ахмад Настны Сэтгэцийн Эмгэг Судлалын газрын дарга байсан.

Эмэн эмчилгээнээс гадна, Dr Kua өөрийн  эмчилгээний арга барилдаа сэтгэл зүйн арга хэрэглэдэг. Тэр сэтгэл заслын чиглэлээр (сэтгэл хөдлөлийн сэтгэл засал эмчилгээний практик) докторантурын дипломаа Сингапурын Үндэсний Их Сургуулиас нэр төртэй 2001 онд авсан. Тэр Танин Мэдэхүйн Зан Үйлийн Эмчилгээ болон бусад сэтгэл зүйн эмчилгээ сэдвээр гэрчилгээ авсан.

Тэрээр одоо Нэгдсэн Тусламжийн Агентлагын Эрүүл Мэндийн Зөвлөгөө Өгөх Хороонд очиж зөвөлгөө өгдөг, мөн тус хорооны гишүүн юм.

Dr Kua ЭМЯ, Залуучууд, Спорт Нийгмийн Хөгжлийн Яам зэрэг яамдын хороонд ажиллаж байсан. Тэрээр мөн Бензодиапезин Эм Олгох Тухай (2008) болон Солиорлын (2011)  эмнэлзүйн удирдамж боловсруулахад оролцсон. 2010 онд Залуучууд, Спорт Нийгмийн Хөгжлийн Яамнаас  түүнийг Сэтгэцийн Чадавхийн Хууль боловсруулахад  тусгай зочноор томилсон байна.  

Тэрээр өмнө нь Сингапурын Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Ён Лүү Лин Сургуульд Клиникийн багш мөн Анагаах Ухаан Сэтгэц эмгэгийн магистрын шалгалтын шалгагч багш байв. 2001 онд тэрээр Сэтгэцийн Эмгэгийн АСЕАН-ы Их Хурал дээр эрдэм шинжилгээний шагнал хүртсэн байна.

2012 онд тэрээр Эрүүл Мэндийн Тусламж Үйлчилгээний Хүмүүнлэгийн Шагнал хүртсэн юм.

Notes

Notes helps you keep track of doctors of interest. After performing a search, click the Save to Notes button. The tool allows for easy reference to all your selections with the option to create a .pdf.