Loader
raffles-medical-group

Doctor Profile

Find a Doctor

or
or
or
or
or
or
or

Dr Joyce Chua

Doctor's Photo

MBBS (S’pore), MRCS (Edin), M Med (Surg) (S’pore)

Singapore

Раффлес Хүүхдийн Төв

Clinical Interest

Хүүхдийн хавдар судлал болон цус судлал

Dr Joyce Chua 1998 онд Сингапурын Үндэсний Их Сургуулийг ерөнхий мэргэжлийн эмчээр төгссөн.  Тэрээр Сингапурт суурь мэс заслын сургалтаа амжилттай дүүргэсэн бөгөөд 2001 онд Эдинбургийн Роял Коллежийн гишүүн болсон. Dr Chua KK Эмэгтэйчүүд, Хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн Мэс заслын тасагт хүүхдийн мэс заслын чиглэлээр 5 жилийн хөтөлбөрт хамрагдан мэргэжил дээшлүүлсэн.

Dr Chua Филадельфийн Хүүхдийн эмнэлэгт ажиллаж байсан бөгөөд 2008 онд Нью-Йорк хотын Слоан Кеттеринг нэрэмжит Хавдар судлалын төвийн хүүхдийн хавдрын мэс засалч Майкл Лакуаглиа эмчийн удирдлаган дор хүүхдийн хавдрын мэс заслын чиглэлээр  аспирантур төгссөн.

Dr Chua Раффлес эмнэлэг орохоосоо өмнө KK эмнэлэгт нярайн болон хүүхдийн өргөн хүрээний мэс засал хийж, олон бяцхан үрсэд амьдрал бэлэглэсэн идэвхтэй хүүхдийн мэс заслын эмч байв. 2014 онд Dr Chua өвчтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлд чин сэтгэлээсээ халамж анхаарал тавьсны учир Сингапурын Эрүүл Мэндийн Үйлчилгээний Чанарын Од шагналыг хүртсэн.  

Dr Chua нярайн болон хүүхдийн ерөнхий мэс заслаас гадна хүүхдийн хавдар, цус судлалаар нарийн мэргэшсэн.

Түүний өвөрмөц ур чадвар нь түүнийг хорт хавдартай хүүхдийг халамжлахад өөрийн ажлын тодорхой хэсгийг зориулах боломж олгосноор эдгээр хүүхдүүдийн мэс заслын хэрэгцээнд нийцүүлэн илүү сайн хэд хэдэн арга санаачлан хэрэгжүүлсэн юм. 2011 онд химийн эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдэд суулгадаг төвийн венийн төхөөрөмжийг цагаас нь өмнө авахыг багасган Сингапурын Эрүүл мэндийн чанарын албанаас Чанарын Шагнал хүртсэн. Dr Chua Сингапурын Хүүхдийн Хавдар Судлалын группын идэвхтэй гишүүн бөгөөд хавдар судлалын судалгаанд идэвхтэй оролцдог хэвээр байна.

Олон нарийн мэргэжлийн хамтарсан тусламж үйлчилгээ нь хүүхэд судлалын практикт амжилт олох гол түлхүүр гэдгийг Dr Chua  ойлгон Раффлес Хүүхдийн Төв  дээр мэргэжил нэгт хамт олонтойгоо ойр дотно ажиллаж Сингапурт болон энэ бүс нутагтаа хүүхдийн мэргэжлийн тусламжийг  өндөр түвшинд хүргэн үйлчилж байна.

Notes

Notes helps you keep track of doctors of interest. After performing a search, click the Save to Notes button. The tool allows for easy reference to all your selections with the option to create a .pdf.