Loader
raffles-medical-group

Doctor Profile

Find a Doctor

or
or
or
or
or
or
or

Dr Lim Lee Guan

Doctor's Photo

MBBS (S’pore), MRCP (UK), FAMS

Singapore

Раффлес Дотрын Анагаах Ухааны Төв

Clinical Interest

Ерөнхий Гастроэнтерологи болон элэг судлал,  хавдар, улаан хоолой, ходоод, гэдэс, нойр булчирхай, элэг цөсний системийн өмөнгийн өмнөх нөхцөл байдал зэрэг ходоод гэдэсний өвчний үеийн менежмент, шинжилгээ оношлогооны нарийвчилсан дуран

Dr Lim нь Магадлан Итгэмжлэлийн Зөвлөлөөр зөвшөөрөгдсөн Гастроэнтерологи Эмч юм. Тэрээр 2000 онд Анагаах Ухааны бакалаврын зэрэг хамгаалсны дараа дотрын чиглэлээр үргэлжлүүлэн сурсан. Тэр 2004 онд Их Британий эмч нарын Роял коллежийн гишүүн болсны дараа гастроэнтерологийн нарийн мэргэжлийн сургалтанд хамрагдсан.Тэрээр 2008 онд Гастроэнтерологийн нарийн  мэргэжлийн эмчийн магадлан итгэмжлэл авсан. Dr Lim эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдан 2009 онд Герман улсад дурангийн хэт авиа болон дурангийн хэт авиан удирдамжтай эсийн шинжилгээ авах талаар мэргэжил дээшлүүлсэн. Тэрээр Дэлхийн Гастроэнтерологийн Байгууллагын ивээн тэтгэсэн Португалийн Порто хотод болсон Сургагч Багшийг Сургах семинарт оролцсон.

Dr Lim Раффлес эмнэлэгт орохоосоо өмнө  Сингапурын Үндэсний Их Сургуулийн туслах  профессор, тус сургуулийн эмнэлгийн зөвлөх клиникийн захирал, дипломын дараах сургалтын захирал, магистр докторын боловсорлыг магадлан итгэмжлэх зөвлөлийн Гастроэнтерологийн аспирантын хөтөлбөрийн захирлаар ажиллаж байсан. Тэр шилдэг Үйлчилгээний од шагнал болон алтан шагнал мөн Үндэсний Эрүүл Мэндийн Группээс шилдэг багшийн шагнал хүртсэн.

Dr Lim олон улсын хуралд илтгэл тавихаас гадна олон улсын сэтгүүлд  нийтлэл хэвлүүлдэг. Dr Lim Гастроэнтерологийн курс болон дурангийн семинарт  багшаар уригдан оролцдог. Мөн Ази Номхон Далайн Хоол Боловсруулах Долоо Хоногийн үеэр залуу судлаач шагнал болон судалгааны тэтгэлэгээр  шагнагдсан. Тэрээр анагаах ухааны олон номны бүлэг бичсэн бөгөөд Их Британийн Эрүүл Мэндийн Сэтгүүлийн Гастроэнтерологийн редакцийн зөвлөлд багтдаг.

Notes

Notes helps you keep track of doctors of interest. After performing a search, click the Save to Notes button. The tool allows for easy reference to all your selections with the option to create a .pdf.