Loader
raffles-medical-group

Doctor Profile

Find a Doctor

or
or
or
or
or
or
or

Dr Lynette Low

Doctor's Photo

MBBS (UK), MRCP (UK), FAMS

Singapore

Раффлес Арьс, Гоо Заслын Төв

Clinical Interest

Эрчүүд, Эмэгтэйчүүдийн Бэлгийн Эрүүл Мэнд, Гоо Cайхан, Насанд хүрэгчдийн болон Хүүхдийн Ерөнхий Арьс судлал

Dr Lynette Low Эрүүл Мэндийн Яамнаас магадлан итгэмжлэгдсэн арьсны эмч. Тэрээр Лондонгийн Queen Mary-ийн Их Сургуулийг 2005 онд  төгсөөд Их Британид Ерөнхий Мэргэжлээр эмчлэх эрх авсан. Тэрээр Их Британийн Эрүүл мэндийн газарт залуу манлайлагч эмчийн төлөөлөл болон Дотрын Анагаах Ухааны чиглэлээр суралцаж дүүргэсэн.
Лоу эмч олон улсад ажиллаж байсан арвин туршлагатай. Тэрээр Лондонгийн Ambrose King Төв, Bart -ын Бэлгийн Эрүүл Мэндийн Төв түүнчлэн Гэгээн Маригийн эмнэлгийн Арьс Өнгөний Тасагт, Эзэн Хааны Коллежийн Хүүхдийн тасаг, Бэлэг Эрхтэн болон Арьсны хорт хавдрын  тасагт тус тус дадлага хийсэн.  Лоу эмч Бостоны Массачусетсийн Нэгдсэн эмнэлгийн (Харвардын Анагаах ухааны сургууль, АНУ) Гэгээн Винсент эмнэлэг, түүнчлэн Австралын Мелбурн хотын Арьс болон Хавдар Судлалын Сан, хамгийн сүүлд  Сингапур дахь Эмэгтэйчүүд, Хүүхдийн KK эмнэлгийн бэлэг эрхтний клиникт тус тус дадлага хийсэн.  
2009 онд Лоу эмч Роял Коллежийн (London, UK) гишүүнээр сонгогдсоны дараа тэрээр Сингапуртаа эргэн ирж 2011-2014 оны хооронд Арьсны Үндэсний Төвд Нарийн Мэргэжлийн Эмчийн сургалтанд хамрагдан, 2014 онд Арьс Өнгөний чиглэлээр Анагаах Ухааны Академийн судлаачаар томилогдсон. Тэр Сингапурын Арьсны Нийгэмлэг болон АНУ-ын Гоо Зүйн Анагаах Ухааны Академийн гишүүн юм.
Раффлес эмнэлэгт орохоосоо өмнө тэр Арьсны Үндэсний Төвд, Khoo Teck Puat эмнэлэгт  арьсны эмчээр ажиллаж байв. Тэр Бэлгийн Замаар Дамжих Халдварын Хяналтын Клиникийн Ерөнхий болон Эмэгтэйчүүдийн тасагт ажиллаж байсан. Мөн Эрүүл Мэндийн Яамнаас түүнийг Бэлгийн Замаар Дамжих Халдварын  Эрүүл мэндийн ажилтнаар  томилсон.
Лоу эмч Азийн Арьс Судлалын Атлас болон орон нутгийн, олон улсын янз бүрийн шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэл хэвлүүлдэг. 2013 онд тэрээр  Jean Bolognia эмчийн Сингапурт зохион байгуулсан Арьс Судлалын  Бага Хуралд илтгэл тавин Хамгийн Шилдэг Тохиолдлын Шагнал хүртсэн. Лоу эмч Сингапурын Үндэсний Их Сургуулийн дэргэдэх Ён Лүү Лин Анагаах Ухааны Сургууль болон Lee Конг Chian Анагаах Ухааны Сургуульд онолын, шалгагч болон эмнэл зүйн багшаар ажилладаг.     
Тэрээр батга, үс унах болон бэлэг эрхтний арьс судлал, бэлгийн эрүүл мэнд, сорви, болон шивээс арилгах зэргээр нарийн мэргэшсэн. Тэрээр мөн насанд хүрэгчид болон хүүхдийн экзем, мэнгэ, хайрст үлд, чонон хөрвөс болон арьс цайрах өвчин, ерөнхий арьс судлалаар мэргэшсэн.

Notes

Notes helps you keep track of doctors of interest. After performing a search, click the Save to Notes button. The tool allows for easy reference to all your selections with the option to create a .pdf.