Loader
raffles-medical-group

Doctor Profile

Find a Doctor

or
or
or
or
or
or
or

Dr Lynette Ngo Su Mien

Doctor's Photo

MBBS (S’pore), M Med (Int Med), MRCP (UK), Dip Palliative Med

Singapore

Раффлес Хавдрын Төв

Clinical Interest

Хөхний болон эмэгтэйчүүдийн хорт хавдар, нийгэм сэтгэл зүйн хавдар судлал, хөнгөвчлөх анагаах ухаан

Линет Нжи эмч нь 1996 онд Сингапурын Үндэсний Их Сургуулийг төгссөн хавдрын эмч юм. Тэрээр Дотрын  чиглэлээр Анагаах Ухааны магистрын зэрэг хамгаалсан бөгөөд 2002 онд Их Британи Улсын эмч нарын Роял Коллежийн гишүүн болсон. Тэрээр 2006 онд хөнгөвчлөх анагаах ухааны чиглэлээр төгсөлтийн дараах диплом, 2007 онд хавдар судлалын нарийн мэргэжлийн магадлан итгэмжлэл тус тус авсан.

Раффлес эмнэлэгт орохоосоо өмнө, Нжи эмч Сингапурын Хавдар Судлалын Үндэсний Төвд (NCCS) ажиллаж байв. Тэр KK эмэгтэйчүүдийн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн хорт хавдрын болон хөхний төвд, мөн Коо Тек Пуат Эмнэлэгт очиж Зөвлөх эмчээр ажилладаг юм. Тэрээр Анагаах ухааны Ён Лүү Лин сургуульд мөн клиникийн багш хийдэг. Тэрээр Сингапурын Хавдар Судлалын Үндэсний Төвд орохоосоо өмнө гэрийн асрамжинд байгаа өвчтөнүүдийг халамжлах  болон хөнгөвчлөх үйлчилгээ бүхий олон нийтийн асрамжийн газар 5 жил ажилласан байна.

Нжи эмч нь хөхний болон эмэгтэйчүүдийн хорт хавдар, нийгэм сэтгэл зүйн хавдар судлал, хөнгөвчлөх анагаах ухаан мөн ерөнхий хавдар судлалаар мэргэшсэн. Нжи эмч Эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг дэмжих хөтөлбөрт шалгаран эмэгтэйчүүдийн хавдрын чиглэлээр АНУ-ын Массачусетсийн Ерөнхий эмнэлэгт мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан. Нжи эмч  Массачусетсийн Ерөнхий эмнэлэгт эмэгтэйчүүдийн хавдрын баг хамт олонтой хамтарч хэд хэдэн клиникийн туршилт,  эмэгтэйчүүдийн олон төрлийн хавдрын чиглэлээр молекулын түвшинд шинэ эм, эмчилгээний стратегийг боловсруулсан.  Тэрээр нэр хүндтэй сэтгүүлүүдэд олон нийтлэл хэвлүүлэхээс гадна мөн номын бүлгүүд бичиж хувь нэмрээ оруулсаар байгаа юм.

Notes

Notes helps you keep track of doctors of interest. After performing a search, click the Save to Notes button. The tool allows for easy reference to all your selections with the option to create a .pdf.