Loader
raffles-medical-group

Doctor Profile

Find a Doctor

or
or
or
or
or
or
or

Dr Manish Taneja

Doctor's Photo

MBBS (India), FRCR (UK)

Singapore

Раффлес Мэдрэл Судлалын Төв

Clinical Interest

Интервеншнл рентген болон Мэдрэл Судлал

Dr Manish Taneja нь радиологи эмч юм. Тэрбээр 1995 онд Энэтхэгт Делигийн Их Сургуулийн Маулана Азад Анагаах Ухааны Коллежийг төгссөн. Энэтхэгт сургалтанд хамрагдсны дараа тэрбээр Их Британи руу нүүж ирсэн бөгөөд All Wales Higher сургалтын хөтөлбөрт хамрагдан радиологийн чиглэлээр суралцсан. Тэрээр таван жил нарийн мэргэжлийн ординатор эмчээр суралцан 2005 онд Их Британийн радиологи эмчийн сертификат авсны дараа Их Британид зөвлөх эмчээр ажиллах эрх авсан.

2005 онд Dr Taneja Канадын Их Сургуулийн Сүлжээнд багтдаг Торонтогийн Нэгдсэн эмнэлэг, Mount Sinai Эмнэлэг, Принцесс Маргарет Эмнэлэг, Торонтогийн Western Эмнэлэг зэрэг олон эмнэлэгт судасны болон интервеншнл радиологийн чиглэлээр судлаач эмчээр ажилласан. Тэр захын артери болон венийн судсан доторх интервеншн, элэг цөсний интервеншн, хавдрын интервеншн, эмэгтэйчүүдийн интервеншн бөөр болон диализтэй холбоотой интервеншн зэрэг бүх төрлийн инвазив багатай радиологийн  ажилбарууд хийх талаар мэргэшсэн.

Dr Taneja АНУ-ын лицензийн шалгалт өгсний дараа Интервеншнл Нейрологийн чиглэлээр судлаач эмчээр ажилласан. Тэр Сиэтл Хүүхдийн Эмнэлэг, Вашингтоны Их Сургуулийн Эрүүл Мэндийн Төв, Harborview Эрүүл Мэндийн Төв зэргээс бүрдсэн Вашингтоны Анагаах Ухааны Их Сургуульд нэг жил судлаач эмчээр ажилласан. Тэрээр тархины аневризм, цус харвалт, артери венийн гажиг зэргийн үеийн судсан доторх эмчилгээнд онцгой ач холбогдол өгөн тархи, толгой, хүзүү болон нуруу нугасны бүх төрлийн инвазив багатай ажилбар хийх чадвартай. 

Dr Taneja Раффлес эмнэлэгт орохоосоо өмнө Сингапурын Нэгдсэн Эмнэлэгт ажиллаж байсан. Тэр судасны болон судасны бус интервеншн, радиологийн удирдлаган дор бүх төрлийн хамгийн инвазив багатай ажилбар хийх арвин туршлагатай. Мөн тэр оношлогооны мэдрэл судлал болон судасны зураг авах тал дээр илүү туршлагатай юм.

Notes

Notes helps you keep track of doctors of interest. After performing a search, click the Save to Notes button. The tool allows for easy reference to all your selections with the option to create a .pdf.