Loader
raffles-medical-group

Doctor Profile

Find a Doctor

or
or
or
or
or
or
or

Dr Seng Shay Way

Doctor's Photo

MB Bch (Ireland), MRCOG (UK)

Singapore

Раффлес Нөхөн Үржихүйн Төв; Раффлес Эмэгтэйчүүдийн төв

Clinical Interest

Үр Шилжүүлэн Суулгах /IVF /болон Нөхөн Үржихүйн Анагаах Ухаан

Сенг Шей Вэй Эмч нь Эх Барих Эмэгтэйчүүдийн Эмч юм. Сенг эмч Ирландын мэс заслын эмч нарын Роял Коллежийг төгссөн. Тэрээр Лондон хотын Эх Барих Эмэгтэйчүүдийн эмч нарын Роял Коллежид орохоос өмнө, Tan Toк Сен Эмнэлэг болон KK эмнэлэг дээр Эх барих, Эмэгтэйчүүдийн сургалтанд хамрагдан дадлага хийсэн. Тэрбээр ЭМЯ-ны Эрүүл Мэндийн Ажилтнуудын тэтгэлэгт хамрагдан Их Британи улсын Роял Халламшир эмнэлэгийн Нөхөн Үржихүйн Анагаах Ухааны төв дээр мэргэжил дээшлүүлсэн. Тэр Шинэ Өмнөд Уэльсийн Их Сургуульд Нөхөн Үржихүйн Анагаах Ухааны Магистрын зэрэг 2009 онд хамгаалсан байна.

Dr Seng үргүйдэл, нөхөн үржихүйн эмгэгийн эмчилгээ болон багшлах тал дээр 15 гаруй жилийн мэдлэг  туршлагатай ЭМЯ-ны нөхөн үржихүйн сертификат бүхий нарийн мэргэжлийн эмч юм. Тэрээр 2001- 2003 оны Сингапурын Эх барих, Эмэгтэйчүүдийн нийгэмлэгт гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд одоо тус нийгэмлэгийн гишүүн юм. Тэрээр мөн Сингапурын дуран, умайн   хүзүүний эмгэг судлалын нийгэмлэгийн гишүүн юм. Тэр өвчтөй өндөр настанд зориулсан Срии Нараяна асрамжийн газрын болон Пеланги тосгоны Меранти асрамжийн газрын халамжийн хорооны удирдах зөвлөлд багтдаг.  Үүнээс гадна, Сенг эмч БНХАУ-д ажиллах эрх бүхий эмчийн лицензтэй, 2009 оноос Шанхайн Гэр бүлийн эмнэлэгт очиж нөхөн үржихүйн зөвлөх эмчээр ажиллаж байна.  ​  

Сенг эмч KK эмнэлэгт багшлахаас гадна олон уйланхайт, өндгөвчний хам шинж (PCOS), зуршмал зулбалт, IVF мөчлөгт антагонист хэрэглэх, эндометриозын эмчилгээ болон мэс засал зэрэг судалгааны ажил хийж байна. Тэр үргүйдлийн эмчилгээ, өндгөн эсийн хадгалалтын тал дээр илүү анхааран эмэгтэйчүүдийн хэвлийн болон дурангийн мэс заслаар суралцаж байгаа юм.

Notes

Notes helps you keep track of doctors of interest. After performing a search, click the Save to Notes button. The tool allows for easy reference to all your selections with the option to create a .pdf.