Loader
raffles-medical-group

Doctor Profile

Find a Doctor

or
or
or
or
or
or
or

Dr Sivahami Saraswathi Sivananthan

Doctor's Photo

MBChB (Bristol), MRCOG

Singapore

Раффлес Эмэгтэйчүүдийн төв

Clinical Interest

Жирэмсэн үеийн эрүүл мэндийн байдал, жирэмсний хүндрэл  

Сиванантан эмч нь Их Британийн Бристол их сургуулийг эмчийн мэргэжлээр төгсөөд, Их Британий Оксфордын Их Сургуулийн Эх барих, Эмэгтэйчүүдийн тэнхимд төгсөлтийн дараах сургалтанд хамрагдсан. Тэр Их Британийн Оксфордын Жон Рэдклифф эмнэлэгт өндөр эрсдэл бүхий эх барих, эхийн анагаах ухаанаар мэргэжил дээшлүүлсэн. Мөн Сингапурын Үндэсний Их Сургуулийн эмнэлэгт ажиллаж байв.

Сиванантан эмч Их Британий Эрүүл Мэндийн Ерөнхий Зөвлөл болон Сингапурын Эрүүл Мэндийн Зөвлөлийн аль алинаас Эх барих, Эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн лиценз авсан. Тэрээр эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын Роял Коллежийн гишүүн бөгөөд Бэлгийн болон Нөхөн Үржихүйн Эрүүл Мэндийн Факультетаас гэр бүл төлөвлөлтийн диплом авсан.Тэрээр Раффлес Эмэгтэйчүүдийн Төвийн зөвлөх тул ерөнхий Эх барих, эмэгтэйчүүд болон Эх барих, эмэгтэйчүүдийн бүхий л салбарыг хамран ажилладаг. Түүний тусгайлан мэргэшсэн чиглэл нь чихрийн шижин, астм, бамбай булчирхайн өвчин, зүрхний өвчин зэрэг өвчинтэй хавсарсан жирэмслэлт мөн өсөлтгүй ураг, жирэмсэн үеийн цус алдалт, жирэмсэн үеийн цусны даралт ихсэлт гэх мэт жирэмсний хүндрэлээр түлхүү мэргэшсэн. Сиванантан эмч АНУ-ын Эх Барих, Эмэгтэйчүүдийн Сэтгүүл болон Анагаах Ухаан, Биологийн салбарын Дүрс Авиан Оношлогоо зэрэг сэтгүүлд эмч нарт зориулсан  өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд Кохрейны хянан зохиогчдын нэг, мөн олон улсын болон орон нутгийн хуралд (Эх Барих, Эмэгтэйчүүдийн Олон Улсын Холбоо, Их Британийн Олон Улсын Эх Барих, Эмэгтэйчүүдийн их хурал) илтгэл тавьж байв.

Notes

Notes helps you keep track of doctors of interest. After performing a search, click the Save to Notes button. The tool allows for easy reference to all your selections with the option to create a .pdf.