Loader
raffles-medical-group

Doctor Profile

Find a Doctor

or
or
or
or
or
or
or

Dr Tan Hwee Sim

Doctor's Photo

MBBS (Adelaide), M Med (Psych)

Singapore

Раффлес Зөвөлгөө Өгөх Төв

Clinical Interest

Насанд хүрэгчдийн сэтгэцийн эмгэг судлал  (сэтгэл гутрал болон сэтгэцийн эмгэг, айдас, стресс холбоотой эмгэг, сэтгэцийн өөрчлөлт), донтолтын сэтгэц эмгэг (архи, мансууруулах бодис болон зан үйлийн өөрчлөлт бүхий донтолт), хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэц эмгэг, шүүх эмнэлэг/хууль эрх зүйн асуудал, зөвлөгөө өгөх.

Dr Tan Австралийн Аделаид Их Сургуулийг эмчийн мэргэжлээр төгсөөд, Сингапурын Үндэсний Их Сургуульд Анагаах Ухааны (сэтгэцийн эмгэг судлал) магистрын зэрэг хамгаалсан байна. Тэр насанд хүрэгчдийн сэтгэцийн эмгэг судлал, хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эмгэг судлал, донтолтын сэтгэц эмгэг болон шүүх эмнэлгийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн байна. Мөн тэрээр сэтгэл зүйн зөвлөгөө өгөх талаар мэргэшсэн юм. Тэр Мансууруулах Бодис Хэрэглээний болон Мөрийтэй Тоглоом Донтолтын Эрх бүхий Зөвлөх юм.

Dr Tan ЭМЯ-ны Эрүүл мэндийн Хүний Нөөцийн Хөгжлийн Төлөвлөгөөний  Тэтгэлэгт хамрагдан  АНУ-ын Йелийн Их Сургуулийн донтолт болон импульс хяналтын эмгэгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Тэрээр өмнө нь Сэтгэцийн Эрүүл Мэндийн Хүрээлэн дэх Донтолтын Анагаах Ухааны Газрын орлогч дарга байсан юм. Раффлес эмнэлэгт орохоосоо өмнө тэр өөрийн хувийн сэтгэцийн эмнэлэгт ажиллаж байв. Тэрээр хоёр туйлт сэтгэцийн эмгэгийн эмнэлэг, эрт үеийн сэтгэцийн өөрчлөлт, хүүхэд, өсвөр үеийнхний эмнэлэг, донтолт, өсвөр үеийнхний донтолтын эмгэгийн эмнэлэг гэх мэт төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт ажиллаж байсан туршлагатай.

Dr Tan ерөнхий сэтгэцийн эмгэг судлал, хурц хямрал үеийн оролцоо, ахмад дайчны сэтгэц эмгэгийн чиглэлээр (гэмтлийн дараах стресс бүхий эмгэгийн тархалт өндөр) Австралид 3 жил ажилласан туршлагатай. Dr Tan 2008 онд "Бензодиазепин эм олгох тухай", 2011 онд "Мөрийтэй Тоглоомын Эмгэгийн Менежмент" зэрэг ЭМЯ-ны эмнэлзүйн удирдамжийг боловсруулахад ажлын хэсгийн гол гишүүн байсан. Тэрээр 2010 онд мөрийтэй Тоглоомын  Эмгэгийн тухай ном хамтран бичсэн юм. 2011 оноос хойш Сэтгэцийн Эрүүл Мэндийн дипломын сургалтанд багшилж байна.

Notes

Notes helps you keep track of doctors of interest. After performing a search, click the Save to Notes button. The tool allows for easy reference to all your selections with the option to create a .pdf.