Loader
raffles-medical-group

Doctor Profile

Find a Doctor

or
or
or
or
or
or
or

Dr Yvonne Loh Su Ming

Doctor's Photo

MBBS (S’pore), MRCP (UK)

Singapore

Раффлес Хавдрын Төв

Clinical Interest

Гематопоетик үүдэл эс шилжүүлэн суулгах, хурц лейкеми

Ло эмч 1997 онд Сингапурын Үндэсний Их  Сургууль төгссөн. Тэрээр эхний болон төгсөх мэргэжлийн шалгалтандаа  хамгийн өндөр оноо авсан тул Dean’s List -д бичигдсэн юм. Тэрээр дараа нь Сингапурын Нэгдсэн Эмнэлэгт Дотрын Анагаах Ухааны чиглэлээр төгсөлтийн дараах сургалтанд хамрагдсан бөгөөд 2001 онд эмч нарын Роял Коллежийн гишүүнээр томилогдсон. Тэр Сингапурын Нэгдсэн Эмнэлэгт  цус судлалын нарийн мэргэжлээр  суралцан, 2005 онд Магадлан Итгэмжлэлийн Зөвлөлөөс итгэмжлэл авсны дараа Анагаах Ухааны Академийн аспирант болжээ. Ло эмч гематопоетик үүдэл эс шилжүүлэн суулгах(HSCT), хурц лейкеми чиглэлээр мэргэшсэн бөгөөд тэрээр Эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдан АНУ-д Нортвест Их Сургуульд  аутоиммуны өвчин, гематопоетик үүдэл эсийн шилжүүлэн суулгах  аспирантурын тэтгэлэгээр шагнагдсан.
Раффлес эмнэлэгт орохоосоо өмнө Ло эмч Глинигл эмнэлэгт Ази, Америкийн Цусны болон чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмнэлэг эрхэлсэн захирлаар ажиллаж байв. Үүнээс өмнө тэр Сингапурын Нэгдсэн Эмнэлэгийн Цус Судлалын тасгийн ахлах зөвлөх байсан бөгөөд Гематопоетик үүдэл эс шилжүүлэх хөтөлбөрийн захирал, цочмог лейкеми үйлчилгээний захирал хийж байсан. Тэрээр Сингапурын Үндэсний Их  Сургууль Анагаах ухааны Ён Лүү Лин сургуульд клиникийн багш байсан бөгөөд одоо  ч дипломын дараах сургалтанд багшилж байна.

Ло эмч 2011-2013 оны хооронд Үндэсний Эрүүл Мэндийн Судалгааны Төвийн тэтгэлэг аван төслийн удирдагч хийж байсан ба хэд хэдэн тэтгэлэгт төсөл / Singhealth grants/ хэрэгжүүлсэн юм. Түүний судалгааны ажил эмч нарт зориулсан Цус, Жама, Лансет Мэдрэл судлал зэрэг сэтгүүлд хэвлэгдсэн байна. Тэр Гематопоетик үүдэл эс шилжүүлэн суулгах чиглэлээр орон нутгийн болон олон улсын семинарт байнга уригдан оролцдог юм. Тэрээр ясны чөмөгний Донорын хөтөлбөрийн  сайн дурын ажилтан, ТУЗ-ийн гишүүн, Эрүүл мэндийн зөвлөхөөр ажилдаг.

Notes

Notes helps you keep track of doctors of interest. After performing a search, click the Save to Notes button. The tool allows for easy reference to all your selections with the option to create a .pdf.