Loader

Бидний талаар

Урьдчилан сэргийлэх үзлэг нь хөдөлмөрийн чадвар, амь насаа алдахад хүргэдэг  өвчнүүдийг эрт илрүүлэхэд зайлшгүй чухал үүрэгтэй. Орчин цагийн хүний амьдралын хэв маяг, стресс нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн хавдар, цусны даралт ихсэлт, чихрийн шижин, зүрхний өвчин гэх мэт чимээгүй үхэлд хүргэдэг өвчнүүдийн хүндрэх шалтгаан нь болдог. Тийм учраас урьдчилан сэргийлэх үзлэг нь эрт үед шинж тэмдэг өгдөггүй өвчнүүдийг илрүүлэхэд ач холбогдолтой.

Манай хамт олон таньд өөрийн эрүүл мэндийн талаар зөв ойлголт авах, амьдралын  сайн сайхан байдлыг дээшлүүлэх зорилго тавин ажиллаж байна. Манай урьдчилан сэргийлэх үзлэг нь  аливаа байгууллагын ажилчид болон хувь хүмүүст аль алинд нь тохирсон.

Та хүн тус бүрийн онцлогыг нэг бүрчлэн тусгайд нь бичсэн эмчийн дүгнэлтийг хүлээн авах болно. Эмч таныг ганцаарчлан хүлээн авч уулзан шинжилгээний дүгнэлтийг танилцуулж тохирсон зөвөлгөө өгөх болно.

Та урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орсноор өөрийгөө эрүүл мэндийн ямар нэгэн эрсдлээс сэргийлж чадах болно. Урьдчилан сэргийлэх үзлэг нь өвчнийг оношлох, тохирсон менежмент боловсруулах боломж олгодог. Та эрүүл мэнддээ анхаарч, эрүүл байх нь таныг өөдрөг амьдран, хүсэл тэмүүлэлдээ хүрэхэд тусална.