Loader

Overview

DSC_3550-(edited)Сэргийлье. Илрүүлэе. Сайжруулъя

Раффлесын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн төв нь таны эрүүл амьдралын сайн сайхны төлөө хүн тус бүрт чиглэсэн, нэгдмэл үйлчилгээ үзүүлэхэд зориулсан төв юм. 30 гаруй жилийн арвин туршлагатай мэргэжлийн баг та бүхэнд түргэн шуурхай, чанартай үйлчилгээ үзүүлэх болно.

Та эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын тулд дараах 10 багц шинжилгээнээс сонголт хийх боломжтой. 

Эсвэл энэ дугаарт холбогдоорой: (65) 6311 1222
Дугаар авахын тулд энэ хаягаар и-мэйл явуулна уу: healthscreeners@raffleshospital.com

Манай найрсаг хамт олон таныг Раффлес эмнэлэг дээр байх хугацаандаа ая тухтай, сэтгэл хангалуун байлгахыг чармайн ажиллаж байна.

Дараах үзлэг шинжилгээ багтаж байна:

  • Эрүүл мэндийн асуумж: Эмч таны болон гэр бүлийн өвчний түүхийн талаар асуумж авна.
  • Биеийн Үзлэг: Нүд чих, хамар хоолой, харааны чадвар, шулуун гэдэсний үзлэг хийнэ.
  • Цээжний Рентген: Уушгины сүрьеэ, хатгаа болон бусад уушгины өвчнийг илрүүлэх шинжилгээ.
  • Зүрхний Цахилгаан Бичлэг: Зүрхний эмгэгийг илрүүлэхийн тулд зүрхний хэм, үйл ажиллагааг  үнэлэх 
  • Мултифаз Цусны Шинжилгээ: Тулай өвчин, бамбай булчирхай, цус багадалт, цусны өвчин, чихрийн шижин, гепатит, бэлгийн замын халдварт өвчин, ревматоид артрит, бөөр болон элэгний алдагдал, холестролын хэмжээ ихсэх зэргийн үед авдаг цусны шинжилгээ.
  • Шээсний Шинжилгээ: Бөөрний болон шээсний замын үйл ажиллагаа шалгах тест.
  • Өтгөний Шинжилгээ: Гэдэс, хоол  боловсруулах эрхтний алдагдал , хавдрыг илрүүлэхийн тулд өтгөнд цусны толбо байгаа эсэхийг микроскопоор шинжилнэ. 
  • Хавдрын Шинжилгээ: Хавдрын маркерыг илрүүлдэг цусны шинжилгээ. Элэг, нарийн бүдүүн гэдэс, түрүү булчирхай, өндгөвч, хамрын хавдрын маркерыг илрүүлнэ.
  • Уушгины үйл ажиллагааны тест: Уушги болон амьсгалын замын үйл ажиллагааг шалгах тест.
  • Аудиометр: Сонсголын чадвар шалгах тест.
  • Тонометр: Нүдний алимны даралт хэмжих тест.
  • Зүрхний ачаалалтай үеийн цахилгаан бичлэг: Дасгал хийлгэн ачаалал өгөх үед зүрхний цахилгаан бичлэг хийж титэм судасны өвчнийг эрт илрүүлнэ.
  • Умайн хүзүүний эсийн шинжилгээ: Умайн хүзүүний хавдрыг илрүүлэх шинжилгээ .
  • Хэт Авиан Оношлогоо: Элэг, цөсний хүүдий , цөсний суваг, нойр булчирхай, дэлүү, бөөр зэрэг эрхтнүүдийн эмгэгийг илрүүлэх төрөл бүрийн шинжилгээ. Мөн аарцгийн эрхтэнүүд болох өндгөвч, умай, давсаг, түрүү булчирхайн эмгэг өөрчлөлтийг илрүүлэхэд тусална.

Бүх төрлийн Раффлес Сайжруулсан багц шинжилгээг Раффлес эмнэлэг дээр хийнэ.

Раффлес Делюкс Багц нь Раффлес эмнэлэг болон дараах салбар эмнэлгүүд  дээр хийгдэж байна.

Raffles Medical@ Raffles Hospital
Health Check Counter
585 North Bridge Road
Level 1 Raffles Hospital
Singapore 188770
Tel: 6311 1130 | Fax: 6311 1163
Ang Mo Kio* Blk 722 Ang Mo Kio Avenue 8
#01-2825, Singapore 560722
Tel: 6453 2288 | Fax: 6455 3182
Causeway Point* 1 Woodlands Square
#05-20 Causeway Point
Singapore 738099
Tel: 6894 0777 | Fax: 6894 2267
Centrepoint* 176, Orchard Road
#03-28 The Centrepoint
Singapore 238843
Tel: 6733 8775 | Fax: 6733 0853
Clementi* Blk 431 Clementi Ave 3
#01-306, Singapore 120431
Tel: 6872 9043 | Fax: 6872 9051
Jurong East* Blk 131 Jurong Gateway Road
#01-267, Singapore 600131
Tel: 6899 6688 | Fax: 6569 6205
​Raffles Place 50 Raffles Place
#01-02A Singapore Land Tower
Singapore 048623
Tel: 6535 2222 | Fax: 6533 7811
Raffles City* 252 North Bridge Road
#02-17 Raffles City Shopping Centre
Singapore 179103
Tel: 6339 6911 | Fax: 6334 6311
Tampines One Blk 10 Tampines Central 1
#03-28 Tampines One
Singapore 529536
Tel: 6260 5116 | Fax: 6787 2311
Ngee Ann City* 391B Orchard Road
#08-06 Ngee Ann City Tower B
Singapore 238874
Tel: 6734 7355 | Fax: 6734 0201
Northpoint* 930 Yishun Avenue 2
#B1-54/55, Singapore 769098
Tel: 6755 0049 | Fax: 6755 0062
Airport Terminal 3 - PTB3 #B2-01 Singapore Changi International Airport PTB3
Singapore 819663
Tel: 6241 8818 | Fax: 6241 3498

*Рентген шинжилгээг клиниктэй ойрхон газар хийж байна. 
Анхаарах: Гэнэтийн нөхцөл байдлаас болж цаганд өөрчлөлт орж болно.