Loader

Раффлесын Тухай

Ward Facilities Раффлес эмнэлэг нь Зүүн Өмнөд Ази болон Сингапуртаа эрүүл мэндийн тэргүүлэх үйлчилгээ үзүүлдэг Раффлес Медикал Группын өмнөө баридаг гурав дахь шатлалын хувийн эмнэлэг юм. 

Раффлес эмнэлэг нь Чанги Олон улсын нисэх буудлаас 15 минутын зайтай хотын төвд байрладаг. Раффлес эмнэлэг нь эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурлан эмчилгээ оношлогооны 35 чиглэлээр төрөлжсөн  нарийн мэргэжлийн бүрэн төгс үйлчилгээ үзүүлдэг. Эдгээрээс  эх барих, эмэгтэйчүүд, зүрх судас, хавдар, гэмтэл согог гэх мэт 21 төрлийн төв нь өргөн хүрээний тусламж үзүүлдэг. 

Манай эмнэлэг нь нарийн мэргэжлийн эмчийн үйлчилгээ, өрхийн эмнэлэг, 24 цагийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх бүрэн хүчин чадалтай. Тус эмнэлэг нь өдөртөө хийгдэх мэс ажилбарын өрөө, төрөх  тасаг, хагалгааны өрөө, эрчимт эмчилгээ, нярайн эрчимт эмчилгээ, шүд, рентген, клиник лаборатори, эмийн сан, хоол судлал, нөхөн сэргээх тасаг зэрэг мэс заслын болон эмнэлгийн бүрэн хэмжээний үйлчилгээ үзүүлдэг.

Хамтран ажиллах Групп Практис Модель-д   орсноор Манай нарийн мэргэжлийн эмч нар баг болон ажиллаж өвчтөнийхөө эмчилгээ сувилгааны тал дээр бүрэн хүрч, ур чадвараа гарган ажиллах боломжтой болсон. Раффлес  эмнэлэг чанарыг дээдлэн өвчтөнд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэгтгэн дүгнэж, хамтдаа хэлэлцэн, хянан шалгаж ажилладаг. 

Манай Раффлес эмнэлгийн өрөөнүүд таван одтой зочид буудлын стандартад хүрсэн бөгөөд нэг, хоёр, дөрөв, зургаан ортой өрөөнөөс сонголт хийх боломжтой. Раффлес эмнэлэг нь цэвэр цэмцгэр, тайван орчинг бүрдүүлэн таныг ая тухтай  амарч сувилуулах хамгийн тохиромжтой нөхцөлийг бүрдүүлсэн.