Loader

Шууд Төлбөр Хийх Үйлчилгээ

A
Раффлес эмнэлэгт шууд төлбөр хийх зохицуулалт (бэлэн бус) байна уу?
X
Тийм ээ, манай эмнэлэгтэй шууд төлбөр хийх гэрээтэй даатгалын болон бусад компаниудын гишүүн тохиолдолд бид зөвшөөрдөг.

A
Шууд төлбөр хийх зохицуулалт гэж юу вэ?
X
Раффлес эмнэлэг олон улсын гол гол даатгалын болон эмнэлгийн тусламжийн байгууллагуудтай үйлчлүүлэгчийнхээ тусын тулд шууд төлбөр хийх зохицуулалтын гэрээ байгуулан хамтран ажилладаг. Раффлес эмнэлэг нь амбулаторит болон тасагт хэвтэн  эмчлүүлсэн үйлчлүүлэгч нартаа шууд төлбөр хийх нөхцөлийг хангасан үед төлбөрийн зохицуулалт хийдэг. 

A
Раффлес эмнэлэг ямар компаниудтай шууд төлбөр хийх зохицуулалттай вэ?
X
Зарим компаниудын  жагсаалтыг  Бидний Эрхэм Түнш хэсэгт дурдсан байгаа.

A
Би дугаар авахын өмнө нь юу хийх ёстой вэ?
X
Аливаа даатгалын компани өөрийн гэсэн нөхцөл шаардлага, давуу талтай  байдаг. Иймээс та даатгалын компанитай холбоо барьж эдгээр зүйлийг шалгаж мэдэх нь чухал юм:
  • Раффлес эмнэлэг таны даатгалын компанийн сүлжээнд байгаа эсэх
  • Таньд ямар эрх, ямар хязгаарлалт байгааг  мэдэх
  • Ямар үйлчилгээ авахад урьдчилсан зөвшөөрөл хэрэгтэйг зэргийг мэдэх
A
Би эмнэлэгт хэвтэхээс  өмнө юу хийх ёстой вэ?
X
Та даатгалын компанитай холбоо барьж зарим төрлийн үйлчилгээ авахын өмнө урьдчилан зөвшөөрөл авах хэрэгтэй байж болно. Та даатгалын компаниас баталгаа гаргасан захидал авсан тохиолдолд шууд төлбөр хийх зохицуулалтанд хамрагдах боломжтой болно.

A
Шууд төлбөр хийх зохицуулалтанд хамрандан сонгосон мэс засал / ажилбар хийлгэх үеийн ердийн явц ямар байх вэ?
X
A: Та мэс засал /ажилбараа сонгон журмын дагуу өөрийн даатгалын компанитай холбоо барина уу!
  • Раффлес эмнэлэг таны даатгалын компанийн сүлжээнд байгаа эсэхийг шалгах
  • Ямар үйлчилгээнд урьдчилан зөвшөөрөл авах шаардлагатайг баталгаажуулна
  • Та эмнэлэгт хэвтэхээс өмнө баталгаа гаргасан захидлаа авсан байх
  • Та даатгалын хамрах хүрээ, эрх үүргээ мэдэж ойлгох

Б: Эмнэлэгт хэвтэхдээ дараах бичиг баримтыг авчирна уу:

  • Баталгаа гаргасан захидал
  • Гишүүнчлэлийн карт
  • Эрүүл мэндийн нэхэмжлэлийн маягт

C: Эмнэлэгт хэвтэх үед таньд дараах зүйлс шаардлагатай

  • Эмнэлэгт хэвтэхэд шаардлагатай маягтын холбогдох хэсгийг бөглөх
  • Даатгалд хамрагдахгүй төлбөрүүдийг суутгаж авах (жишээ нь: угаалгын зардал , утасны төлбөр гэх мэт) болон хамтран төлбөрийг хийх кредит картны зөвшөөрлийн маягтыг бөглөх
​A
Амбулаторийн үзлэг/ эмнэлэгт  хэвтэх үед авчрах шаардлагатай бичиг баримтанд юу орох вэ?
​X
Та даатгалын гишүүнчлэлийн карт, баталгаа гаргасан захидал /хэрэгтэй бол/ зэргийг авчирна уу.

​A
Би  Амбулаторийн үзлэг / эмнэлэгт хэвтэх үеийн төлбөрийг бас л хийх шаардлагатай гэж үү?
​X
Бидний шууд тооцоо хийх баталгаа гаргасан захидал бүхий гишүүн нь зөвхөн  суутгал шимтгэл, хамтын төлбөр, бусад даатгалд хамрагдахгүй төлбөрийг төлөх шаардагатай.

​A
Эмнэлэгт хэвтэх үед баталгаа гаргасан захидал байхгүй бол би юу хийх хэрэгтэй вэ?
X
Раффлес эмнэлэг таны өмнөөс баталгаа гаргасан захидал авахын тулд даатгалын компанитай холбоо барихыг хичээх болно. 24 цагийн дотор авч чадаагүй тохиолдолд та төлбөр хийх шаардлагатай бөгөөд өөрийн даатгалын компаниас төлбөрөө үргэлжлүүлэн нэхэмжлэх хэрэгтэй.
A
Би яаралтай эмнэлэгт хэвтэх, эсвэл мэс засалд орох тохиолдолд яах вэ?
X
Онцгой тохиолдолд, Раффлес эмнэлэг таны даатгалын компанитай холбоо барьж туслалцаа үзүүлнэ. Эмнэлгээс гарах үед шаардлагатай бичиг баримт хүлээн авч чадаагүй бол, та эхлээд төлбөр, тооцоогоо хийх шаардлагатай болно.

A
Би аялал жуулчлалын болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсан юм. Миний мэс заслын зардлыг эдгээр даатгал хамрах болов уу?
X
Аялал жуулчлалын болон  эрүүл мэндийн даатгал болгон даатгалын хамрах хүрээ, даатгалын хэмжээ дотроо ялгаатай байдаг учраас та өөрийн мэс заслын зардлыг хамрах эсэх талаар даатгалын компаниас баталгаажуулан шалгана уу.

A
Миний даатгалын компани мэс заслын зардлыг төлөхөөр баталгаа ирүүлсэн байна. Би одоо юу хийх ёстой вэ?
X

Та даатгалын компаниас баталгаа гаргасан захидал бичиг авна уу. Таны даатгалын компани Раффлес эмнэлэгтэй шууд төлбөр хийх зохицуулалт байгаа бол та эмнэлэгт  хэвтэхийн өмнө эсвэл эмнэлэгт хэвтэх үедээ баталгаа гаргасан захидлаа авчирна уу.

Таньд магадгүй хамтран төлбөр хийх, суутгал хийх болон төлөгдөхгүй байх гэх мэтээс шалтгаалан зардлын нэг хэсгийг төлөх шаардлага гарч болно. Таны даатгалын компани Раффлес эмнэлэгтэй шууд төлбөр хийх зохицуулалт байдаг ч шууд төлбөр хийх зохицуулалтын сунгалт хийх эсэх нь баталгаа гаргасан  захидалд суурилан тохиолдол бүрээр нягтлан хянагддаг. Таньд мэс заслын төлбөрийг эхэлж хийгээд дараа нь даатгалын компаниас нэхэмжлэх шаардлагатай гарч магадгүй юм.


Q
Би гадаадын даатгалын компаниудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хаанаас авч болох вэ?
A
Та insurance@raffleshospital.com хаягаар и-мэйл бичиж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.