Loader

International Patient Services

International Patient ServicesРаффлес эмнэлэг нь олон улсаас ирдэг үйлчлүүлэгч нарынхаа  дунд өөрийн гэсэн байр суурьтай болж чаджээ. Дэлхийн 100 гаруй орноос үйлчлүүлэгч нар ирж Раффлес эмнэлэгт үзүүлдэг бөгөөд нийт өвчтөнүүдийн 35 хувийг эзэлдэг. 

Раффлес эмнэлэг нь Сингапурын зүрхэн хэсэгт байрлан дэвшилтэт технологи бүхий нарийн мэргэжлийн эмчийн хосолсон цогц үйлчилгээг хувийн хэвшлийн нэгдсэн эмнэлгийн хэмжээнд үзүүлж байна. Раффлес эмнэлэг нь судас, мэдрэлийн дурангийн ажилбар, хавдрын хэсгийн эмчилгээ, зүрхний мэс засал, гэмтлийн мэс  засал, нөхөн үржихүйн эмчилгээ гэх мэт нарийн ур чадвар шаардсан ажилбаруудыг хийдэг Сингапуртаа манлайлагч эрүүл мэндийн төв  болох зорилго тавин ажиллаж байна. 

Раффлес эмнэлгийн хамтран ажиллах Групп Практик Загвар нь манай нарийн мэргэжлийн эмч нарыг багаар  тусламж үзүүлэх боломжтой болгож хэд хэдэн төрлийн эрүүл мэндийн тусламж шаардлагатай, нэгээс дээш эмчид үзүүлж байгаа өвчтөнд нэн тохиромжтой. Нарийн мэргэжлийн эмч нар багаар ажиллаж өвчтөнөө зөв оновчтой оношлон эмчилнэ. Иймээс олон удаа үзлэг, давтан шинжилгээ хийлгэх шаардлагагүй болсноор эмнэлгийн зардлыг багасгаж чадсан.

Хүний газар өвдөх ямар хэцүү болохыг бид ойдгодог учраас манай эмнэлэг Раффлес Олон Улсын  Үйлчлүүлэгч Хүлээн Авах Төв (Raffles IPC) байгуулан гадаад үйлчлүүлэгч нартаа Сингапурт байх хугацаанд нь эмнэлгийн болон эмнэлгийн  бус тусламжийг хүн бүрт тохируулан үзүүлж байна.
Greet patient at airport Доорх үйлчилгээ үзүүлж байна:
  • Эрүүл мэндийн лавлагаа, дугаар авах
  • Эмнэлгийн орчуулгын үйлчилгээ
  • Эрүүл мэндийн нүүлгэн шилжүүлэлт болон нутаг буцах 
  • Сингапурт буудал захиалах
  • Визний мэдүүлэг, сунгалт
  • Онгоцны буудалд угтах, шилжүүлэх 
  • Аялалын төлөвлөгөө гаргах, мэдээлэлээр хангах
  • Нарийн бичгийн үйлчилгээ
  • Жижүүрийн үйлчилгээ /консиерж/

GlobeГадаадын Төлөөлөгчийн Газрууд мөн Сингапурт зочлох үед бүх талаар тусалж дэмжинэ. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл холбоосоор орж харна уу.