Loader

Раффлес Хавдрын төвийг аливаа шинжлэх ухааны ололтыг бодит амьдрал дээр чадварлагаар нэвтрүүлэн Сингапуртаа хамгийн сайн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг төв гэж товчоор хэлж болно. Манай төвийн эмч нар түгээмэл болон ховор тохиолддог цусны хавдар, бүх төрлийн хавдруудыг  эмчлэхийн тулд  дадлага, туршлага, мэдлэгээ дайчлан ажиллаж байна.

Раффлес Хавдрын Төв нь Сингапурын төвд орших гурав дахь шатлалын Раффлес эмнэлэгт байрладаг. Раффлесын гэр бүлийн бүх гишүүд нэгэн дээвэр дор нэгдмэл баг болон хавдрын оношлогоо, шинжилгээ, мэс  засал, эмчилгээ, нөхөн сэргээх, хөнгөвчлөх болон дэмжих тусламжийг нягт уялдаатай та бүхэнд хүргэж байна. Манай хавдрын эмч нар олон салбарын багийн оновчтой тусламж үйлчилгээг хүн тус бүрт хүргэн үйлчилж байна. 

Раффлес Хавдрын Төв нь Раффлес Медикал групп дэх гэр бүлийн нэг хэсэг. Манай группын зорилго нь “Таны Эрүүл Мэндийн Итгэлт Түнш ”, бид хорт хавдартай өвчтөндөө  чин сэтгэлээсээ энэрэнгүй хандан цогц тусламж үзүүлэх амлалтаа биелүүлэхийн  тулд  чармайлт тавин ажиллаж байна.

Services
Locations