Loader

Раффлес эмнэлэгийн өвдөлтийн менежментийн үйлчилгээ нь  манай архаг өвчтэй үйлчлүүлэгч нарт зориулагдсан бөгөөд тэдний бие махбодийн үйл ажиллагаа, нойр, амьдралын чанарыг сайжруулах зорилготой эмчилгээ хийдэг.

Элбэг тохиолддог өвдөлтийн эмгэгт толгой өвдөх, нуруу, нугасны (хүзүү, нуруу) өвдөлт, эвэрхийтэй диск, артрит, булчингийн хальсны өвдөлт, гурвалсан мэдрэлийн өвдөлт, тайрсны дараах мэдрэлийн гаралтай өвдөлт, мэс заслын дараах архаг өвдөлт,  хэсгийн өвдөх хам шинж, чихрийн шижинтэй холбоотой невропати өвдөлт, хорт хавдрын өвдөлт зэрэг багтдаг.

Манай үйлчлүүлэгч эмэн эмчилгээ, физик эмчилгээ, мэргэжлийн эмчилгээ, дасгал хийх, өвдөлтийн эмчилгээ, зүү тавих, Хятадын уламжлалт эмэн эмчилгээ зэрэг төрөл бүрийн  эмчилгээнээс сонголт хийх бүрэн боломжтой. Түлхүү хийгддэг өвдөлтийн эмчилгээнд триггер цэгэн тариа, хатуу хальсны стероид тариа, мэдрэлийн блокууд, өндөр давтамжит термоабляци, интратек хэсгийн эмэн эмчилгээ ба нугасны стимуляци зэрэг багтана. Өвдөлтийн эмч, гэмтлийн мэс засалч, мэдрэлийн эмч, сэтгэлзүйч эмч, сэтгэл судлаач эмч, мэргэжлийн болон физик эмчилгээний эмч, сувилагч нарын зэрэг олон салбарын нарийн мэргэжилтнүүдийн баг таны өвдөлтийн асуудлыг шийдэхээр ажиллаж байна.

Specialists
Services
Locations