Loader

Раффлес мэс заслын төв оношлогоо, менежмент, мэс заслын үйлчилгээг өргөн хүрээтэй мэс заслын нарийн мэргэжлийн түвшинд та бүхэнд үзүүлж байна.

Манай үйлчилгээний хүрээнд ерөнхий мэс засал, хөхний болон өөх тосны алдагдлын эмчилгээний мэс засал, бүдүүн шулуун гэдэсний шинжилгээ зэрэг багтана.

Хөхний клиник нь хортой, хоргүй хөхний хавдрын иж бүрэн үзлэг, шинжилгээ, мэс заслын сонголтыг санал болгож байна. Бүрэн хэмжээний биопсийн шинжилгээнд нарийн зүүгээр соруулан авах эсийн шинжилгээ, TruCut core биопси болон хэт авиан удирдлага дор маммотоми хийн биопси авах зэрэг  шинжилгээ ордог. Эдгээр биопсийн шинжилгээг нэн даруй хийх  боломжтой бөгөөд хурдан  хугацаанд оношилдог зовиур багатай арга юм. Хөхний мэс заслаас гадна мөн хөхний нөхөн сэргээн үйлчилгээ нэмэлтээр хийх боломжтой.

Раффлес эмнэлгийн мэс засалчид илүүдэл жинтэй холбоотой эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх тал дээр арвин туршлагатай. Манай инвазив эмчилгээ нь хүндрэл багатай, хагалгааны сорви жижигтэй, хурдан эдгэрэх боломжтой арга юм. Таны биеийн жингийн индекс болон холбогдох эрүүл мэндийн нөхцөл байдлаас шалтгаалан, таны өөхлөх өвчнийг эмчлэх ажилбар нь эмнэлгийн ажилбард тооцогдвол Medisave эсвэл даатгалд хамрагдах  боломжтой. 

Services
Packages
Locations